Интернэт , вэб гэж юу вэ?

Эхний бичлэгээр интернэт , вэб гэж юу болох  талаар мэдээлэл олж тавьлаа
Асар хурдтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн огцом өөрчлөлтийг цаг хугацаа хожиж, хамгийн оновчтойгоор тусгаж авах нь техник, технологийн өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавх сайтай орнуудын анхаарлын төвд байдаг асуудлын нэг болжээ. 1980-аад оны сүүл үеэс компьютерийн хэсэгчилсэн болон нэгдсэн сүлжээг ашиглах явдал томоохон үйл явц болж, энэ чиглэлд дэлхийн улс орнууд томоохон алхамуудыг хийсээр байна.
Комьютерийн сүлжээ гэдэг нь компьютеруудыг хооронд нь техник хэрэгсэл болон программын тусламжтайгаар холбосон систем юм. Ингэж холбосноор компьютерууд харилцан мэдээлэл солилцох, төхөөрөмжүүдийг алсын зайнаас удирдах, дискэн дээрх мэдээллийг нэг компьютераас нөгөө рүү зөөх, хуулах зарим программ хангамж, техник төхөөрөмжийг сүлжээнд холбогдсон хэрэглэгчид хамтран ашиглах, электрон шуудан солилцох хоорондоо шууд ярилцах зэргээр харилцах боломжтой. Компьютеруудын нэгдсэн дүрэм (протокол), программ хангамжийн тусламжтайгаар холбогдож нэгэн систем мэт ажиллах боломжтойд сүлжээний давуу тал оршино. 1969 онд АНУ-ын Калифорни муж дахь Компьютеруудыг Юта мужийн компьютеруутай холбосноор эхлэл буюу суурь тавигдсан. Анх компьютерийн сулжээг цөөн тооны компьютерийг физик холболт буюу кабелиар дамжуулан холбох замаар байгуулж байсан бөгөөд энэ үед сүлжээнд холбогдох боломжтой компьютерийн тоо нь тодорхой хязгаартай байжээ. Компьютерийн сүлжээг газар нутгийг хамрах хүрээ холбогдох байдал, геометр бүтэц, холболтын арга зэргээр нь ангилж болно.

Ингэснээр дэлхий нийтийг хамарсан сүлжээ бий болох эхлэл тавигдаж өнөөдрийн бидний өдөр тутмын хэрэглээ болсон “Интернэт” буй болжээ. “XX зууны техникийн гурван том ололтын нэг нь бол яах аргагүй интернэт. Интернэт гэх нэр томъёо яагаад бидний амьдралд хүч түрэн орж ирж, байнгын хэрэглээ болов оо? Асуултын хариулт нь ч маш амархан. Учир нь өнөөдөр Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй учраас хүн төрөлхтөн үүнийг дагахаас ч өөраргагүйд хүрсэн.

Харин интернэт гэж гэж юу вэ? Одоогоос 32 жилийн өмнө /1969 онд/, АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь интернэтийг “ARPANET” гэдэг нэртэйгээр анх 4 компьютерийг хооронд нь холбож үүсгэжээ. Үүний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компьютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компьютер холбогдоод байжээ. 1983 онд уг сүлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд /milnet/, нөгөөг нь их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж интернэт /Internet/ гэж нэрлэжээ. Энэ үед мянга хүрэхгүй толгой компьютер интернэтэд холбогдсон байлаа. Харин 1985 онд Канадын засгийн газар бүх их, дээд сургуулиудыг холбосон битнэт /bitnet/ сүлжээг үүсгээд, түүнийг интернэттэй холбосон байна. Гэхдээ битнэт нь тухайн үедээ л интернэттэй өрсөлдөж байсан том сүлжээ байлаа. Улмаар дараа жил нь АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сан нэр хүндтэй их сургуулиудыг холбосон NFSNET сүлжээг байгуулав. 1987 оны эцсээр интернэтэд /Internet/ 10 мянга, битнэтэд /bitnet/ мянган толгой компьютер холбогдоод байжээ. Хэрэглэгчийн тоо ихсэх тусам сүлжээний хурд ихээхэн удааширсан учир мөн онд дээрх сангаас NFSNET-д зориулан өндөр хурдтай холболт тавьж эхэлжээ. Ингэснээр 1988 онд 10 гаруй дэд бүсийн интернэт, 170 дотоод сүлжээ, 56 мянган толгой компьютер холбосон байна.

Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ интернэтийнхэнтэй ижилхэн стандардтай байгуулж байжээ. Үүний үр дүнд дэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд 1990-ээд оны эхээр ихэнхи улс орон хоорондоо сүлжээгээр холбогдож, улмаар 1992 оны эцсээр 1 сая толгой компьютер интернэтэд холбогджээ.

Эдүгээ интернэт хэрэглэгчийн 67 хувь нь 35-аас дээш насныхан, 55 хувь нь их, дээд сургууль төгссөн хүмүүс байдаг гэсэн судалгаа бий.

Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бүхэл дэлхий даяарх сүлжээнүүдэд интернэтийн хэрэглэдэг ТСР/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 1992 оны эцсээр 1 сая толгой компьютер Интернэтэд холбогдоод байв. Анхандаа интернэтэд бизнесийн зорилготой үйл ажиллагааг хориглосон байв. Бүх санхүүжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв.

1990-ээд оны эхээр бизнесийн жижиг сүлжээнүүд интернэтэд холбогдож эхэлжээ. Ингээд нэгэн шинэ төрлийн үйлчилгээ гарч ирсэн нь хүмүүсийг төлбөртэйгээр интернэтэд холбож өгдөг явдал болж, удалгүй интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болсон. Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зоригло нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. 1991 оноос АНУ-ын засаг захиргаа интернэтийн сүлжээнд тавьж байсан элдэв хязгаарлалтыг эцэс болгож бүх нийтээрээ интернэтэд чөлөөтэй нэгдэж болохыг дэлхий дахинд зарласан юм. 1994 онд интернэтэд 4 гаруй сая толгой компьютер холбогдсон байхад, ихэнхи нь бизнесийн зорилгоор холбогдсон байсан тул, АНУ, Канадын засгийн газарууд өөрсдөдөө харъяалагдах цөөхөн хэдэн сүлжээндээ санхүүжилт хийхээ зогсоосон ба удалгүй бусад байгууллагууд, бусад орны засгийн газарууд ч гэсэн ижилхэн арга хэмжээ авчээ. Ингээд интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагаан дээр оршин тогтнох болжээ. Олон тооны сүлжээнүүд хоорондоо холбогдож бий болгосон тул интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгүй. Анх байгуулахад нь оролцож байсан хүмүүсийн ихэнхи нь интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгүйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд энэ нь эргээд зарим талаар ашиггүй байдалд ч хүргэсэн.

Компьютерийн сүлжээ нь дуу, видео дүрсийг дамжуулна. Ийнхүү мэдээлэл холбооны бүх сүлжээ нэгдмэл нэг том сүлжээнд нэгдэх цаг холгүй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Зарим хүмүүс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зүйл гэж ойлгоод байдаг, тэгвэл энэ нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь товчоор дэлхий даяар мянга мянган вэб хуудас агуулсан сүлжээг нэгтгэж үүссэн аварга том сүлжээ юм.

…1989 онд Женев (Geneva) дэх физикийн CERN лаброраторид Том Бернерс Ли (Tim Berners-Lee) гэдэг хүн Вэб бүтээжээ. Тэрбээр хийж байсан физикийн судалгаандаа хэрэглэхэд амар датабэйс зохиохыг зорьсон бөгөөд тухайн үед хэрэглэж байсан датабэйс нь түүний ажлын хэрэгцээг хангаж чадахгүй байсан байна. Бодож олсон санаа нь материалуудаа хооронд нь hypertext маягаар холбож өгөх явдал байлаа. CERN лабораторийнхан анхны вэб браузер (web browser)-г 1990 онд бүтээж, 1991 оноос түүнийг нь бусад байгууллагын хүмүүс ашиглаж эхэлжээ. 1992 оны эцэс гэхэд UNIX үйлдийн системтэй компьютеруудад зориулсан нэлээд боловсронгуй вэб браузрууд төрөн гарсан бөгөөд тухайн үед дэлхий даяар ердөө 30 гаруйхан вэб сервер (web server) байжээ.

АНУ-ын Иллинойсын их сургуулийн (University of Illinois) оюутан Марк Андреесэн (Mark Andeersen)-аар удирдуулсан хэсэг оюутнууд хамтран NSCA төслийн нэг хэсэг болгож анхны график хэрэглэх боломж бүхий вэб браузер болох Mosaic-ийг бүтээжээ. 1993 оны эцэс гэхэд UNIX, Windows, Macintoch үйлдлийн системтэй компьютеруудад зориулсан Mosaic браузерууд хэрэглээнд гарч, тухайн үед бүх дэлхий даяар 200 гаруй вэб сервер ашиглагдаж байв. 1994 онд Марк Андреесэн нөхдийн хамтаар NSCA төслөөс гарч Netscape браузерийг бүтээж, бизнесийн ашиг олох зорилгоор ажиллуулж эхэлсэн ба өөр хэд хэдэн хувийн компаниуд үүнтэй ижил төстэй бизнес эрхэлж эхэлжээ. Ингээд үүнээс хойш хэсэг хугацааны дараа Вэб нь Интернэтийн нүүр царайг маш хүчтэй өөрчилж байгаа нь тодорхой болсон бөгөөд нэлээд олон компаниуд вэб браузер программ бүтээх ажилд сая сая долларын хөрөнгө оруулалт хийж зах зээл дээр өрсөлдөж эхэлсэн байна.

Бэрнерс Ли нээсэн зүйлдээ Интернэт гэсэн нэр өгсөн бөгөөд харин түүний эхнэр w.w.w /world, widе, web/ буюу “дэлхийг сүлжсэн аалзны шүлс”, “бүх дэлхийн сүлжээ” гэсэн утгатай нэр өгсөн байна. Вэб сайт гэдэг нь тодорхой сэдвийн дагуу гол хуудас /home page/ бүхий .html (1) файлуудын цуглуулга юм. Өөрөөр хэлбэл: байгууллага, компани, хувь хүн өөрсдийн талаархи болон тодорхой зорилгоор зохион байгуулсан /хэлний сургалт, хүүхдүүдэд зориулсан, мэдээлэл солилцох гэх мэт/ асар их мэдээлэл агуулсан хуудас юм.

Гол хуудас нь: Вэб сайтыг дуудахад эхэлж нээгддэг Вэб хуудас бөгөөд тухайн сайт дахь хуудсуудын гол зангилаа юм. Гол хуудсын файлын нэр нь ихэвчлэн indeh.html гэсэн нэртэй байх ба энэ нэрийг стандарт болгон хэрэглэдэг.

Вэб браузер /Web browser/. Вэб хуудсыг үзэхэд зориулагдсан программыг Вэб браузер программ гэж нэрлэдэг. Жишээлбэл, бидний түгээмэл хэрэглэдэг Netscape Navigator, Internet Explorer, Mozilla Firefox программууд нь вэб браузер программ юм. Браузер программ нь Вэб хуудасны HTML source кодыг хөрвүүлж, уг хуудсыг боловсруулагчийн хүссэн өнгө, агуулга, загвараар дэлгэцэнд гаргадаг.

Вэб сервер /Web server/. Вэб сервер нь интернэтэд вэб сайтуудыг хадгалж байдаг өндөр хүчин чадал бүхий тусгай компьютер юм. Ингэж байршуулсан хуудсыг дэлхийн аль ч булангаас интернэтээр дамжуулан үзэх боломжтой. Ингээд өдөр бүр сая сая ийм вэб серверүүд хэдэн арван сая хэрэглэгчийн вэб браузерын хүссэн вэб хуудсыг дамжуулж байдаг асар том сүлжээг бид интернэт хэмээн нэрлэдэг.

Вэбийн 2 ондоо урсгал нь “Stаtic” ба “Dynamic” юм. “Stаtic” вэб нь хийхэд хялбар ба хямд зардлаар босдог боловч түргэн хугацаанд хэрэглэгчийн хүссэн шаардлагын дагуу мэдээллийг хүргэхдээ тааруу байхад танилцуулах төдий л вэб хуудас юм. “Dynamic” хуудас тусгай кодын тусламжтайгаар хэрэглэгчийн үйлдлээс хамаарч өөрийгөө бүтээхээс гадна мэдээллийг Датабэйс ашиглаж олдог сайн талтай боловч орчин үеийн технологийн өндөр вэб сервэр шаарддагаараа жижиг болон дунд бизнесийнхэн, хувь хүмүүст үнэтэй тусдаг.

Вэб бол Client / Server зарчмаар ажилладаг хэрэглэгчийн хүсэлт /request/, серверийн хариулт /response/-ын үндсэн систем юм. Хэрэглэгч вэб сайтын хаягийг браузер программын хаягийн мөр /Location bar/-д бичиж гарын Enter товчлуур дээр дарснаар браузер программ нь вэб сервер рүү хүсэлтийг илгээдэг. Харин вэб сервер нь хариу болгож, HTML хуудсыг буцаадаг.

Интернэт дэх вэб нь:

үздэг

үзүүлдэг гэсэн хоёр хэлбэр байдаг.

Үздэг Вэб-эд олон сая хэрэглэгчид ордог бөгөөд үзэгчдэд вэб браузер хэрэг болдог. Дэлхийд хамгийн түгээмэл Internet Explorer, Netscap Navigator, Mozilla Firefox гэсэн гурван браузер ашиглагддаг. Үзүүлдэг вэб-эд илүү мэдлэгтэй хүн хэрэглэдэг. Үүнийг үзэхэд сервер хэрэг болдог.

Интернэт мэдээллийн хэлбэрүүдийг хэд хэд ангилдаг.

Нэгдүгээрт: Онлайн хэвлэл:

1. Интернэт сонин

2. Интернэт сэтгүүл

3. Мэдээллийн портал. Портал вэб хуудас гэдэг нь хэлэлцүүлэг, санал асуулга, файлын сан гэх мэт бүх мэдээллийг өөртөө агуулсан маш том сайт боловч Монголд бол энэхүү сайтууд маань яг портал сайт гэхэд нилээд учир дутагдалтай байдаг.
4. Интернэт дайжест. Дайжест гэдэг нь интернэтээр дамжиж хүрдэг долоо хоног тутмын интернэт сонины нэг хэлбэр. Онцлог нь бүх л төрлийн мэдээлэл агуулдаг.
5. Олон нийтэд хандсан электрон үйлчилгээ

6. Телевиз радиогийн сувгийн электрон хувилбар

Хоёрдугаарт: Мэдээлэл, мэдээлэл сурталчилгааны портал сайт

Гуравдугаарт: Үндэсний хэмжээний болон олон нийтийн мэдээлэл үйлчилгээний чиглэлтэй сайтууд гэж ангилдаг.

About these ads

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s